Хөтөлбөрийн онцлог.

TomYo School-н сургалтын 6 онцлог:

☀︎ Хос хэлтэн.

☀︎ Мэдээллийн технологи.

☀︎ Төсөл суурьтай сургалт.

☀︎ Хувь хүний хүмүүжил төлөвшил.

☀︎ Менторшип, карьер зөвлөгөө.

☀︎ Олон төрлийн хөгжүүлэх сургалт.

1. Хос хэлтэн

Хүүхдийн тархи гадаад хэлийг багадаа үзэх тусмаа унаган хэл
шигээ эзэмших чадвар өндөр байдаг.

Хэзээнээс хэр давтамжтай Англи хэл үзэх вэ?
1-р ангиас өдөр бүр Англи хэл үзэж, зарим хичээл Англи хэл дээр явагдана.

Англи хэлний хичээлийн хүрээнд Унших, Бичих, Сонсох, Ярих, Дүрэм, Уран зохиол, Математик, ШУ-ны хэл, Урлаг гээд хэрэглээний бүх сэдэв, чадварт анхаарч хөгжүүлнэ.

Ямар хөтөлбөрөөр үзэх вэ?
ОУ-ын стандартад суурилж Томё сургуулийн өөрсдийн боловсруулсан хөтөлбөрөөр заана.

Идэвхтэй суралцах арга барил буюу харилцан яриа, бүтээл хийх, тоглоом тоглох, багаар ажиллах зэргээр хүүхдийг гадаад хэлэнд сонирхолтой болгоход түлхүү анхаарна

Энэхүү арга барилаар TomYo KidsClub дээр сургалт явуулдаг

Англи хэл ямархуу түвшинд эзэмших вэ?
Бага анги (A1,2-р түвшин)
Өдөр тутмын харилцан яриа, сайн мэдэх сэдвийнхээ талаар ярьж ойлголцож чаддаг.

Дунд анги (B1,2-р түвшин)
Төрөл бүрийн сэдвийн талаар гол агуулгыг ойлгож, дүгнэлт хийн, академик түвшинд хэлэлцэж чаддаг.

Ахлах анги (C1,2-р түвшин)
Ямар ч сэдвийн талаар чөлөөтэй ойлгож, дүрмийн алдаагүй өндөр түвшинд харилцаж чаддаг. Гадаадын их сургуульд элсэхэд шаардлагатай эсээ бичиж, TOEFL, SAT оноотой төгсөнө.

Гуравдагч хэлийг хэзээнээс үзэх вэ?
Дунд ангиас Хятад, Солонгос хэлнээс сонгоно.

Дунд ангид: анхан шатны мэдлэгтэй, өдөр тутмын хялбар харилцан ярианы чадвартай болох.

Ахлах ангид: дунд түвшний мэдлэгтэй, академик сэдвийн гол агуулгыг ойлгож хэлэлцэх чадвартай

2. Мэдээллийн технологи

Технологийн эрин зуунд хүн бүр програмист болох албагүй ч технологийн хэлийг
ойлгодог, чиг хандлагыг мэддэг болох нь чухал.

Ямар хөтөлбөрөөр юу үзэх вэ?
Бага анги: Компьютерийн үндэс, блок кодчилол, Python хэл үзэж өөрийн гэсэн жижиг тоглоом, тооцоолуур машин, анимейшн бүтээх, кодчиллоор дамжуулан робот удирдах чадвартай болно.

Дунд анги: Java, C++, HTML, CSS хэлүүдийг үзэж өөрийн гэсэн вэбсайт, мобайл аппликэйшн хийх чадвартай болох, Raspberry pi ашиглан өөрийн гэсэн бяцхан компьютер бүтээн, автомат үйлдэл хийдэг төхөөрөмж зохион бүтээх чадвартай болох.

Ахлах анги: PHP, Javascript болон бусад ахисан түвшний хэл суралцан стартапын төсөл үүсгэж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээл дээр гаргах чадвартай болох.

Ямар чадварууд эзэмших вэ?
Кодчилол сурах нь логик шүүмжит сэтгэлгээ, бүтээлч чадвар, багаар болон ганцаарчилж ажиллах чадвар зэрэг олон чадварыг төлөвшүүлдэг.

Хэзээнээс хэр давтамжтай суралцах вэ?
Бага анги: 1,2-р ангид 7 хоногт 1 цаг, 3-р ангиас 7 хоногт 2 цагаар орно.

Дунд анги: 7 хоногт 2 цагаар үндсэн хичээл орж, хичээлийн бус цагаар төсөл дээр багаараа ажиллана.

Ахлах анги: 7 хоногт 2 цагаар үндсэн хичээл орж, хичээлийн бус цагаар төсөл дээр багаараа ажиллана.

3. Төсөл суурьтай сургалт

Сурагч амьдралд тулгардаг бодит асуудлыг шийдэнгээ академик мэдлэгээ бататгах,
судалгаа хийх, багаар ажиллах, бүтээлчээр шийдэл олох, шийдлээ бусдад танилцуулах
зэрэг 21-р зууны иргэн болоход хэрэгтэй чадваруудыг суралцах сургалт юм.

Ямар ур чадваруудыг хөгжүүлэх вэ?
Хүүхэд академик мэдлэгийг практикт хэрхэн хэрэглэх талаар ойлголт авч мэдлэг нь баталгаажна.

Аливаа зүйлийг зорилготой суралцах дадал хэвшил сууна.

Бүтээлч сэтгэхүй, Хүнтэй харилцах, Хувийн зохион байгуулалт, Технологийн ур чадвар, Гадаад хэл гэсэн 21-р зуунд хэрэгтэй 5 үндсэн чадварыг төсөл суурьтай хичээл төлөвшүүлнэ.

Ямар хөтөлбөрөөр юу үзэх вэ?
Манай сургууль төсөл суурьтай хичээлийн хүрээнд Бизнес эрхлэгч багачууд, Гэр ахуй, Шинжлэх ухааны туршилтууд зэрэг нэмэлт хичээлүүд заана.

Үндсэн хичээл бүрийн хүрээнд багаар болон ганцаарчлан төсөл хэрэгжүүлж сурна.

Амьдралд аливаа ажлыг хийхэд олон талт мэдлэг хэрэгтэй болдогтой адил төсөл суурьтай хичээлийг хэрэгжүүлэхэд Математик, Монгол хэл, гадаад хэл, нийгмийн ухаан, байгалийн ухаан, зураг, хөгжим гээд олон хичээлүүдийг тухайн сэдэвт уялдуулан заах шаардлатай болдог.

4. Хувь хүний
хүмүүжил төлөвшил

Ямар хөтөлбөрөөр юу үзэх вэ?
Манай өөрийн боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд чөлөөтэй орчинд харилцан ярилцаж workshop хэлбэрээр хичээлүүд явагдана. Сэдэвтэй холбоотой ментор, зочин багш нар оролцоно.

Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж, хүүхэд хүмүүжлийн workshop-уудыг сар бүр зохион байгуулна. Эерэг хүмүүжлийн арга барилд суурилсан хүүхэдтэйгээ харилцах 4 зөв зан үйлийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана

Яагаад чухал вэ?
21-р зууны 5 үндсэн чадваруудын нэг болох Хувийн зохион байгуулалт болон Хүнтэй харилцах чадварыг хөгжүүлэхэд багаас нь эдгээр чадваруудад нь онцгойлон анхаарсан хөтөлбөр хэрэгтэй.

Хүүхдийн төлөвшил хүмүүжилд эцэг эх, багш, сурагч 3 адилхан оролцоотой чухал учир бид эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хамтын ажиллагааг чухалчилдаг

Ямар ур чадваруудыг хөгжүүлэх вэ?
Сурагчдад зориулсан сургалт

  • Өсөн дэвжих сэтгэлгээ
  • Суралцах дадал
  • Эрүүл дадал хэвшил
  • Сэтгэл хөдлөлөө таньж мэдэх
  • Бусдын ялгаатай байдлыг ойлгох
  • Санаа бодлоо зөв илэрхийлэх
  • Хувийн төлөвлөлт, тэмдэглэл хөтлөх
  • Зорилгоо тодорхойлох
  • Төвлөрөх гэх мэт
  • Эцэг эхчүүдэд зориулсан сургалт

  • Эерэг хүмүүжлийн арга барил
  • 5. Менторшип,
    карьер зөвлөгөө

    Яагаад чухал вэ?
    Дунд, Ахлах ангийнханд мэргэжлээ төлөвлөх, ямар хичээлээр гүнзгийрэн суралцах талаар олон талын туршлатай ах эгч менторуудын зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй.

    Хэзээнээс хэр давтамжтай суралцах вэ?
    Бага анги: эцэг эхийнхээ мэргэжилтэй танилцах яриа эсвэл ажлын аялал хийнэ.

    Дунд анги: эцэг эхийнхээ мэргэжилтэй танилцах яриа эсвэл ажлын аялал хийнэ. Сар бүр Мэнтор багш нарын ярианд оролцоно.

    Ахлах анги: Хүүхэд бүр ментороо сонгож хамтдаа хүрэх үр дүн зорилгоо тодорхойлон (коллежийн шалгалтын бэлтгэл, эсээ бичих, тэтгэлэгт бэлдэх гэх мэт) ментортойгоо уулзах чиглүүлэг авна. Сар бүр ментор багш нарын яриа, workshop-д оролцох боломжтой.

    6. Олон төрлийн
    хөгжүүлэх сургалт

    Ямар ур чадваруудыг хөгжүүлэх вэ?
    Сурагчдад зориулсан сургалт

  • Сампин, ой тогтоолт
  • Шатар
  • Англи хэлний яриа
  • Мэтгэлцээн
  • Уран илтгэл
  • Балет
  • Уран зураг
  • Гар урлал
  • Жүжиг
  • Төгөлдөр хуур
  • Гитар
  • Хөл бөмбөг
  • Сагсан бөмбөг
  • Ширээний теннис
  • Иога
  • Математик
  • Монгол хэл
  • Эцэг эхчүүдэд зориулсан сургалт

  • Эерэг хүмүүжлийн арга барил
  • Эдгээр сургалтуудад хэрхэн хамрагдах вэ?
    Дээрх хөгжүүлэх сургалтуудаас улирал бүр 1 төрлийг сонгон суралцана. Төлбөр нь сургалтын үндсэн төлбөрт багтсан.

    1 сургалт 7 хоногт 1-2 удаа 45-60мин явагдана.

    Өдөр өнжүүлэх байгаа юу?
    Дээрх сургалтууд дээр хүссэн хөгжүүлэх сургалтуудаа нэмүүлж, туслах багшийн тусламжтайгаар гэрийн даалгавраа хийх өдөр өнжүүлэх үйлчилгээг TomYo KidsClub-с авах боломжтой. Хэдэн сургалт сонгосноос шалтгаалан өдрийн хоол орсон үнэ улирлын 900,000₮-1,500,000₮ үнэтэй байна.

    min

    Та хүүхдээ хэрхэн

    хөгжүүлмээр байна?

    TomYo KidsClub нь TomYo-ын дүү брэнд бөгөөд 5–16 насны хүүхдүүдэд зориулж “Бүтээлч ирээдүй”-г хөгжүүлэх танхимын болон онлайн сургалтууд явуулдаг. 🙂