ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ

TomYo хөтөлбөр гэж юу вэ?

21-р зууны шинийг санаачлагч, бүтээлч, харилцааны ур чадвар, технологийн мэдлэгтэй
дэлхийн Монгол иргэдийг бэлтгэх хөтөлбөр.

bilinguismo-innova-schools Хос хэлтэн

1-р ангиас эхлэн хичээлүүд Англи, Монгол хэл хослон орох ба ахлах ангиас ОУ-ын IB хөтөлбөрийн дагуу хичээлүүд явагдана.

aprendizaje-basado-en-proyectos Мэдээллийн технологи Технологийн эрин зуунд зайлшгүй шаардлагатай суурь чадваруудыг танин мэдэж, код бичихэд суралцана.
aprendizaje-colaborativo Төсөл суурьтай сургалт

Судалгаа хийх, багаар ажиллах, бүтээлч шийдэл олж, түүнийгээ бусдад танилцуулах зэргээр 21-р зууны ур чадваруудад суралцана.

blended-learning-innova-schools Хувь хүний хүмүүжил төлөвшил

Сурагчдын “Өөрийгөө удирдахуй” болон “Харилцааны ур чадвар”-ыг хөгжүүлэхэд багаас нь онцгойлон анхаарах зорилгоор эцэг эхтэй хамтарсан сургалт явагдана.

uso-de-tecnologia-innova-school Менторшип, карьер зөвлөгөө

Ахлах болон дунд ангийн сурагчдад зориулан мэргэжлээ хэрхэн сонгох, ямар хичээлээр гүнзгийрэн суралцах болон карьер төлөвлөлтийн зөвөлгөөг гадны сургуулиудыг төгссөн менторууд зөвлөнө.

character-and-personal-growth Олон төрлийн хөгжүүлэх сургалт

TomYo KidsClub-с эрхлэн явуулдаг 10 гаруй хөгжүүлэх сургалтуудаас улирал бүр дурын 2 сургалтыг сонгон суралцах боломжтой.

Төлбөрийн мэдээлэл

Цэцэрлэг 7,500,000₮
Бага анги 8,800,000₮
Дунд анги 9,200,000₮
Ахлах анги 9,500,000₮

Цэцэрлэг, Бага, Дунд, Ахлах ангиа төгстөлөө нэг үнийн дүнгээр төлбөрөө төлнө. Мөн сонгон суралцах 2 дугуйлангийн үнэ багтсан.

Хөнгөлөлт

Эрт төлсний хөнгөлөлт: 5/25-с өмнө 100% төлвөл 10% хөнгөлөлт.

Нэг гэр бүлийн хөнгөлөлт: 2 дахь хүүхэд 10%, 3,4 дэх хүүхэд 20% хөнгөлөлт.

Тэтгэлэг

Үндэсний томьёо 2022 сорилд эхний байруудад шалгарсан сурагчдад 30-100% хүртэлх тэтгэлэг олгоно.

Жил бүр хандлага, төлөвшил, сурлагаараа үлгэр жишээ шалгарсан сурагчдад тэтгэлэг олгоно.

min