LogoLogo
    • Цэцэрлэг
    • Бага анги
    • Дунд анги
    • Ахлах анги
    • Бидний тухай
    • Гарын авлага
    • Автобус үйлчилгээний журам
  • Сургалтын онцлог
Элсэлт

Цэцэрлэг

ХӨТӨЛБӨРИЙН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГ

Мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгч • Эрүүл, тэжээллэг хоол хүнс • Хүүхэд нэг бүрт хүрсэн асаргаа, холимог насны ангийн сургалт • Хүүхдэд ээлтэй орчин

Тойргийн цаг

Ангиараа тойрч суугаад өгөгдсөн сэдвийн дагуу хүүхэд бүр өөрийн бодлоо чөлөөтэй илэрхийлж ярилцдаг. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан талархах, асуудалд шийдэл хайх, өөрийгөө илэрхийлж багаар ярилцаж сурдаг.

Бодлын хивс

Ангийн дүрэм биелүүлээгүй, сэтгэл санаа нь тухгүй байгаа үед бодлын хивсэн дээр сууж үйлдлээ эргэцүүлэн бодох багштайгаа ярилцдаг. Мөн өөрөө тайвширч сэтгэл хөдлөлөө удирдаж, чиглүүлж сурдаг.

Төрсөн өдрийн арга хэмжээ

Сар бүр тухайн сард төрсөн хүүхдүүд хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэдэг. Бусад найзууд нь нэг хүүхдийн 5000 төгрөгт багтсан бэлэг бэлдэж ирээд найзууддаа өгдөг. Ингэснээс хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ, бусдыг баярлуулах, бэлэглэх соёлд суралцдаг.

Хөөсний баяр

Сард нэг удаа хүүхдүүд өөрсдийн ширээ, сандал, шүүгээ, ангиа багш найзуудтайгаа хамтран цэвэрлэдэг. Хөдөлмөрөөр дамжуулан цэвэр, цэгцтэй байх бусдын хөдөлмөрийн хүндлэх дадалд суралцдаг.

Байгалийн аялал

Намар, хавар бүлгээрээ байгальд аялж улирал цаг агаарын өөрчлөлтийг ажиглан хамтдаа тоглож, бүтээл хийдэг. Энэхүү аяллаар дамжуулан танин мэдэхүй, бие бялдар, нийтийн тээврээр зорчих, бие даах, хамтрах, нийгмийн харилцаанд суралцдаг.

Бид хамтдаа

Жилд нэг удаа зохион байгуулагддаг спорт, танин мэдэхүйн тэмцээн. Энэхүү тэмцээнээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчид хоорондоо танилцах, хүүхдүүдтэйгээ хамтдаа өдрийг бүтээлчээр өнгөрүүлдэг.

shape
shape
  • СӨБ-ЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР+ОЛОН ТАЛТ ОЮУН УХААН /BRAIN MAP/
  • ТОМЁ НЭМЭЛТ ХӨТӨЛБӨР
    /TOMYO PLUS/
  • Математик энгийн төсөөлөлМатематик энгийн төсөөлөл
  • Хэл яриаХэл яриа
  • Байгаль, нийгмийн орчинБайгаль, нийгмийн орчин
  • Хөдөлгөөн эрүүл мэндХөдөлгөөн эрүүл мэнд
  • Дүрслэх урлагДүрслэх урлаг
  • ХөгжимХөгжим
  • EQ Сэтгэл хөдлөлийн хичээлEQ Сэтгэл хөдлөлийн хичээл
  • Ном уншлагын хичээлНом уншлагын хичээл
  • Бүжиг /Бэлтгэл, Ахлах/Бүжиг /Бэлтгэл, Ахлах/
  • КодчилолКодчилол
  • Шимт хөтөлбөрШимт хөтөлбөр
  • Англи хэл-Oxford/Бага, дунд, ахлаг бүлэгт 7 хоногт 2 удаа гадаад монгол багш ээлжлэн орно.Бэлтгэл бүлэгт 7 хоногт 5 удаа 4 цаг монгол багш, 1 цаг гадаад багш/

Цэцэрлэгт элсэх

БүлэгНасХүүхдийн
тоо
Багшийн
тоо
Бага2252
Дунд3252
Ахлах4252
Бэлтгэл5252

Цэцэрлэгийн цагийн
хуваарь

ХугацааҮйл ажиллагаа
Хичээлийн жил09.01-05.31
Хичээлийн өдөрДаваа - Баасан
Амралтын өдөрАмралтын өдрүүд, Цэцэрлэгийн дотоод ажилтай өдрүүд
Хичээлийн цаг07:30-17:30
Хүлээн авах07:30-09:00
Тарах цаг07:30-17:30
min
Logo

Монгол улс

ZIP: 14001

Холбогдох утас:+976 77233399

info@tomyo.edu.mn

© Tomyo School of Ulaanbaatar

Нүүр хуудас

  • Сурах үе шатууд
  • Бидний тухай
  • Элсэлт

TomYo хуудас

  • TomYo World
  • TomYo Skills
  • TomYo KidsClub
  • TomYo Foundation

Мэдээлэл авах

grid
grid